Инфляц 2022 оны эцэст 13.2% байсан бол 2023 оны эцэст 7.9% болж буурлаа. Нэг оронтой тоонд орлоо.
Ангилал : Ядуурлын асуудал |
Дэд ангилал : Нийтлэгдсэн 2024-01-22 13:19:16
Гадаад валютын улсын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш тогтворжсон нь импортын гаралтай инфляц буурахад голлон нөлөөлжээ. Импортын гаралтай инфляц 2022 оны эцэст 48% байсан бол 2023 оны эцэст 35% болж буурсан байна.
2022 - 2023 онд үнийн өсөлт саарсан бараа, үйлчилгээний бүлгүүд:
Хувцасны бүлгийн инфляц 18.5%
-> 6.3%
Орон сууц, ус, цахилгааны инфляц 15.4% -> 4.3%
Эм тарианы бүлгийн инфляц 17.4%
-> 7.5%
Гэр ахуйн бараа, тавилгын инфляц 14.7% -> 6.4%
Амралт, соёлын үйлчилгээний инфляц 10.0% -> 3.8%
Тээврийн бүлгийн инфляц 6.2%
-> 0.5%
Хүнсний барааны инфляц 15.4% -> 12.2%