Эхлэл
Бүсчилсэн тойрог
Асуудал-шийдэл
Үйл явдал
мэдээлэл оруулах
Цэс
Саркытийн
ЗУЛПХАР
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд
Намтар
Үйл явдал
Facebook
Twitter
БОЛОВСРОЛ
1993-1998 онд Турк улсын Мимар Синаны их сургуулийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг социологч мэргэжилтэйгээр,
1999 онд Монгол улсын Их Сургуулийг социологийн магистр,
2008 онд Удирдлагын академийн докторын сургалтыг төрийн удирдлагаар тус тус дүүргэж,
2008 онд “Пост-коммунист орнуудын төрийн тогтолцооны харьцуулалт” сэдвээр төрийн захиргааны доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан.
2002, 2005, 2009 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Кембрижийн их сургуульд зочин судлаач.
2002, 2004 онд Унгар улсын Төв Европын Их Сургуульд,
2004 онд Энэтхэг улсын Хүн ам, хөгжлийн институтад,
2011 онд БНСУ-ын Нутгийн Удирдлагын Хөгжлийн Институтад,
2012 онд Швейцарийн Холбооны улсын Женевийн их сургуульд,
2012 онд АНУ-ын Флоридагийн их сургуульд судалгааны арга зүй, харьцуулсан улс төр судлал, төрийн удирдлага, төрийн захиргаа, хүн ам, хөгжлийн бодлого, манлайлал, төрийн бус байгууллагын удирдлагын чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
Англи, Турк, Орос хэлний мэдлэгтэй
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1998 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харъяа Удирдлагын академийн философи социологийн тэнхимийн багш,
2002 оноос Нийгмийн Удирдлагын тэнхимд ахлах багш,
2009 оноос Нийгмийн Удирдлагын тэнхимийн эрхлэгч,
2012 оноос Улс Төр Судлал, Нийгмийн Удирдлагын тэнхимийн эрхлэгч, хөтөлбөрийн удирдагч,
2016-2020 онд Удирдлагын Академийн захирлаар тус тус ажиллан,
2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын дэд сайдын албан үүргийг гүйцэтгэж байна.
Түүнчлэн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын салбар байгууллагууд, Азийн сан, Фридрих Эбертийн сангийн Монгол улсад хэрэгжүүлсэн
10
гаруй төсөлд үндэсний зөвлөхийн ажлыг давхар гүйцэтгэсэн.
Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг