Содномзундуйн

Эрдэнэ

Ардчилсан Намын дарга

Бага нас, боловсрол

Содномзундуйн Эрдэнэ нь Улаанбаатар хотод Содномзундуй, Цэнд-Аюуш нарын гэрт 1963 оны 7 дугаар сарын 28-нд том хүү нь болон мэндэлжээ.

  • 1981 онд Нийслэлийн 75 дугаар сургуулийг дүүргэжээ.
  • 1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан.
  • 1995-1998 онд Отгонтэнгэр Их Сургууль, Хууль, эрх зүйн бакалавр зэрэгтэй болов.
  • 1998-2000 онд Отгонтэнгэр Их Сургууль, Хууль зүйн ухааны магистр зэрэг хамгаалсан.
  • 1998-2000 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр болсон.
  • 2004 онд Удирдлагын Академийн хууль зүйн ухааны докторант болжээ.
  • 2005 онд Герман улс, Нийгмийн даатгалын дээд курс дүүргэв.
  • 2006 онд АНУ-д Нийгмийн хамгааллын дээд курс дүүргэсэн.
  • 2013 онд Удирдлагын Академи, Удирдахуйн ухааны доктор зэрэг хамгаалсан.
  • Ажилласан байдал

    • 1989-1990 онд МХЗЭ-ийн хорооны дарга, Багануур дүүргийн Монголын Ардчилсан Намын хорооны дарга
    • 1991-1995 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын ерөнхий зөвлөлийн гишүүн
    • 1992-1995 онд Молор-Эрдэнэ ХХК захирал
    • 1995-2000 онд Нийслэлийн МYАН-ын хорооны дарга, МYАН-ын ерөнхий зөвлөлийн гишүүн
    • 1996-2000 онд Нийслэлийн Баянгол Дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цөөнхийн бүлгийн ахлагч
    • 2000-2017 Баянгол дүүргийн Ардчилсан Намд дарга
    • 2000 оноос одоог хүртэл Гурван тамир дунд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн
    • 2003-2007 онд Монголын Ардчилсан Холбооны дарга
    • 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
    • 2002-2005 онд Монголын Ардчилсан Холбооны дарга
    • 2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан Намын дарга
    • 2007-2008 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
    • 2008 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүнээр
    • 2012 оноос өнөөг хүртэл "Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо"-ны Ерөнхийлөгч
    • 2012-2016 онд Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд
    • 2016-2017 онд УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
    • 2017 оноос Ардчилсан Намын даргаар сонгогдон ажиллаж байна.