С.Амарсайхан: Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ХАА-н биржээр худалдаалснаар малчдад томоохон дэмжлэг болно

Ангилал : Улс төр | Дэд ангилал : TELEVISION Нийтлэгдсэн 2024-01-19 05:15:32


С.Амарсайхан: Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ХАА-н биржээр худалдаалснаар малчдад томоохон дэмжлэг болно

 Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж, зудын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч хэрэгжүүлж ажиллалаа. 

           Дорноговь аймгийн нийт нутгийн 75 хувь нь Зудын өндөр эрсдэлтэй байгаа бөгөөд өвөлжилт хүндэрсэн сумдын малчид руу зам даваа гаргах, өвс тэжээл дөхүүлэх ажлыг аймгийн Онцгой комиссоос байнга хийж байгаа ч цасан шуурганы улмаас зам даваанууд өдөртөө хаагдаж буйг орон нутгийн удирдлагууд хэлсэн юм.


          Энэ жил гойд их цастай, хөр цасанд мал бэлчээрт гарах ямар ч боломжгүйн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарч байгаа, хамгийн гол нь зам даваа хаагдсан нь ихээхэн бэрхшээлтэй байгааг говийн малчид учирлаж байв.

         Даланжаргалан сумын харьяат, Гавьяат малчин Ш.Бат-Очирынх бог, бод нийлсэн 1000 гаруй малтай байсныхаа 30 орчим хувийг хэрэгцээлж бойлсон ч малын түүхий эд үнэгүй байгаа нь малчдын амьдралд хүнд тусаж буйг хэлсэн бол Иххэт сумын хоёрдугаар багийн малчин Ү.Мөнгөнхүрд энэ жил 500-гаад малаа бойлж, үлдсэн малаа онд оруулах бэлтгэлээ базаан 600-гаад боодол өвс, хоёр тн хивэг худалдаж авсан ч цаг зүтгүү учраас одоо дуусаж байна хэмээн ярилаа.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ranker.MN хариуцлага хүлээхгүй.

ХАЙХ