Ангилал : Улс төр | Дэд ангилал : TELEVISION Нийтлэгдсэн 2025-01-17 23:51:37
Сэтгүүлч, zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2024.11.07/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, түүний 4 жил 9 сарын хорих ялыг хэвээр үлдээсэн.
Тэгвэл уг асуудлуудтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас байр суурийг нь тодруулахад, “Бид нэг зүйлийг томоор нь углуургаар нь хармаар байна. Энэ хаант засаглал шүү. Монгол Улс хэд хэдэн хаантай болчихсон юм байна. Үүнийг бид Н.Өнөрцэцэгийн шүүх хурал дээрээс харлаа. Энэ шүүх хурлыг би хаант засаглалын хурал боллоо гэж харж, дүгнэж байгаа.
Нөгөө талд нь парламентыг аль болох амжилтгүй байлгах, сошиалд зориуд явуулж байгаа үйл явдлуудыг харахад зориуд муухай харагдуулж хэтийдүүлээд парламентын засаглал Монгол Улсад зохихгүй юм байна гэдэг юм рүү түлхэх гэж байгаа хаан болох хүсэлтэй хоёр гурван ах байгаа.
Тэдний юм явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ийм нэг хөдөлгөөн өрнөөд эхэлчихсэн байна гэж бодож байна” гэлээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ranker.MN хариуцлага хүлээхгүй.